Захиалах

Үйлчилгээний нөхцөл

Төсөл — хуульчаар хянуулах шаардлагатай.

1. Үйлчилгээ

Үзэг танимал ХХК (цаашид "бид") таны захиалгын дагуу гадаад худалдан авагч, түнш байж болох компаниуд, тэдний шийдвэр гаргагчдын мэдээллийг судалж, тайлан хэлбэрээр хүргэнэ. Тайланг зөвхөн таны компанийн дотоод хэрэгцээнд ашиглана. Гуравдагч этгээдэд дамжуулах, зарахыг хориглоно.

2. Үр дүн

Бид худалдан авагч олдох, гэрээ байгуулагдах, хариу ирэхийг баталгаажуулахгүй. Мэдээллийн нарийвчлалыг хангахыг хичээх боловч зарим мэдээлэл хуучирсан байж болно.

3. Харилцагчтай холбогдох

Тайлан дахь хүмүүстэй холбогдохдоо та тухайн улсын хууль (ЕХ-ны GDPR, АНУ-ын CAN-SPAM г.м.)-ийг дагаж мөрдөнө. Захидал бүрт өөрийн компанийн жинхэнэ мэдээлэл, цаашид захидал авахаас татгалзах боломжийг заавал оруулна. Татгалзсан хүнд дахин бичихгүй.

4. Төлбөр, буцаалт

Төлбөрийг урьдчилан төлнө. Тайлангийн боловсруулалт эхлээгүй бол бүрэн буцаана. Тайлан хүргэгдсэний дараа буцаалт хийхгүй, харин тайланд хамааралгүй компани 20%-иас дээш байвал нэмэлт компаниар нөхөж өгнө.

5. Холбоо барих

Үзэг танимал ХХК, РД 7327609, batnasan@uzeg.app