Захиалах

Таны бүтээгдэхүүнийг авах гадаад худалдан авагчдыг бид олж өгнө

Ноолуур, арьс шир, хүнс, аялал жуулчлалын экспортлогчдод зориулсан үйлчилгээ. АНУ, Европ, Япон дахь шийдвэр гаргагчдын жагсаалт, баталгаажсан email, бэлэн англи захидал — 48–72 цагийн дотор.

Үнэгүй туршаад үзээрэй: 3 худалдан авагчийн жишээ

Таны бүтээгдэхүүнд тохирох 3 гадаад компани, шийдвэр гаргагч, email хаягийг 24–48 цагийн дотор email-ээр илгээнэ. Төлбөргүй, карт шаардахгүй.

Вэбсайт байхгүй юу? Бүтээгдэхүүнээ товч бичээрэй
Үнэ харах

Хэрхэн ажилладаг вэ

1-Р АЛХАМ

Захиалга өгнө

Юу зардаг, аль улсад, ямар худалдан авагч хайж байгаагаа 5 минутад бөглөнө.

2-Р АЛХАМ

QPay-ээр төлнө

Банкны аппаар QR уншуулаад төлбөрөө төлнө.

3-Р АЛХАМ

Бид судалж, шалгана

Тохирох компаниуд, тэдний шийдвэр гаргагчдыг олж, хамааралгүйг шүүж, мэргэжилтэн шалгана.

4-Р АЛХАМ

Тайлангаа авна

PDF болон Excel тайлан, хүсвэл бэлэн англи email цувааг email-ээр хүлээн авна.

Зах зээлийн жишээ

382АНУ, Европ дахь ноолуурын брэнд, үйлдвэр
615Барууны болон Ази дахь тур оператор
8Зорилтот улс: АНУ, Их Британи, Герман, Япон, Итали, Франц, Солонгос, Орос

Үнэ

Тайлан

290,000₮ нэг удаа
  • 30 худалдан авагч компани
  • 50 шийдвэр гаргагч, баталгаажсан ажлын email
  • Компани бүрийн товч тайлбар
  • PDF + Excel (CSV)

Хүргэх хугацаа: 48 цаг


Сонгох

Outreach (сарын)

990,000₮ / сар
  • Сард 100 шийдвэр гаргагч
  • Email цуваа + хариуны дүн шинжилгээ
  • Сар бүрийн тайлан, зөвлөгөө

Хүргэх хугацаа: Сар бүр


Сонгох

Түгээмэл асуулт

Үнэгүй жишээнд юу орох вэ?

Таны бүтээгдэхүүнд тохирох 3 компани, тус бүрийн шийдвэр гаргагчийн нэр, албан тушаал, баталгаажсан ажлын email, яагаад тохирох тухай нэг өгүүлбэр. Мэргэжилтэн шалгаад email-ээр илгээнэ. Нэг компанид нэг удаа.

Худалдан авагч олдоно гэж баталгаа өгөх үү?

Үгүй. Бид тохирох худалдан авагчдын шийдвэр гаргагчидтай холбогдох боломжийг бэлдэж өгнө. Хариу ирэх хувь ихэвчлэн 2–8% байдаг тул олон компанид тогтмол хандах нь чухал.

Хятадын зах зээлд хайж өгөх үү?

Одоогоор үгүй. Хятадын компаниудын email-ийн мэдээлэл хангалтгүй тул АНУ, Европ, Япон, Солонгос, Оросын зах зээл дээр төвлөрч байна.

Email-ийг хэн илгээх вэ?

Та өөрийн компанийн email-ээс илгээнэ. Ингэснээр хариу шууд танд ирж, итгэл үнэмшил өндөр байна. Бид захидлыг бэлдэж, илгээх зааврыг өгнө.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Захиалга өгсний дараа QPay QR гарч ирнэ. Банкны аппаар уншуулж төлнө.